Tuesday, July 7, 2009

MONGOL NAADAM


Сайн байцгаана уу? оюутнуудаа. Хичэээл сургууль нь амраад ихэнх нь монголруугаа явсан байгаа бололтой. Яваагүй Солонгост байгаа оюутнууд нь наадмаар уулзалдаж хамт баярлъя гээд яриад байгаа. Энэ Ням гаригт (2009-07-12) Сөүлийн Монгол наадам болох юм билээ тийшэ бүгдээрээ хамтдаа явъя гэсэн санал зарим оюутнууд маань гаргасан байгаа, энд тэр наадмын тухай мэдээллийг шууд орууллаа. Тэгээд ирэх боломтой хүмүүс нь доор коммент үлдээгээрэй гэж хүсье!!

Монголын "Улаанбаатар" соёлын төвөөс 9дэх жилдээ зохион байгуулж буй Монгол Наадамдаа хүрэлцэн ирж хүчит бөхчүүдийн барилдаан, хурц мэргэн харваачдын уухай, цэц шалгасан шагай харвааг харж, хйиморь юугаа сэргээж, эх нутгийнхаа сэвэлзүүр салхи, сэнгэнэсэн үнэрийг Хан үндэстний хүгэлгэр уулсын дээгүүр Төрийнхөө далбаа, сүрлэг дуулалаараа урин дуудаж, Хан мөрнийг цалгитал хотлоороо наадан цэнгэхийг урьж байна. Наадмын нээлтийн ажиллагаа 7-н сарын 12-ны 12 цагт \Сур харваа, сагсан бөмбөгийн тэмцээн, бөхчүүдийн оноолт 10-н цагаас эхэлнэ\ Монгол сургуулийн дэргэд болно. Хөтөлбөр: Бөх, сур харваа, шагай харваа, сагсан бөмбөг, теннис, буухиа гүйлт, гар барилдаан, Монгол дууны тэмцээн, хонжворт сугалаа, үндэсний урлагын тоглолт, хөгжөөнт тоглоомууд... Үйлчилгээ: Эмэгтэйчүүдийн хумс будах үйлчилгээ болон хүүхдүүдийн дуртай хөөсөн чихэр үнэгүй. Цагдаагийн академийн үлээвэр хөгжмийн болон Монгол сургуулийн сурагчдын тоглолт болно. Байршил: Ягааны 546(광나루 역) буудал 1р гарц Оролцох баг тамирчдыг бүртгэж байна. Тамирчид мэдүүлэгээ 7-н сарын 5-ны дотор Наадамын зөвлөлд ирүүлнэ үү. Харилцах утас: Улаанбаатар соёлын төв 02-446-4199 өдрийн цаг, факс: 02-446-4489\байнга\ гар утас: 011-9680-1179, 010-3816-1179, 010-8666-5414


Wednesday, July 1, 2009

Ongo torhoo soliloo :)

Za manaihaan, asuuhgui baahan zurag, ongo budgiig ni oorchilchihloo. Taalagdahgui bgaa yum bval oorchilj bolno shuu.

Ariu

Saihan duu sonsoj , clip uzej setgelee sergeetsgeeu gej ...

Za manai Yonsei-n mongol oyutnuudiin holboonii buh tsoglog zaluustaa odriig saihan ongoruuleerei, mon amraltaa saihan ongoruuleerei, doorh laitai tsoglog duug zoriuljiineeee .
zun tsag, zun tsag goehondoo, zugaatai tsengeltei saihan daa geel JUST DANCE